“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч бичиг баримт үйлдэн залилан хийсэн иргэнд шүүхээс торгох ял оногдууллаа.
Хэргийг тодруулбал, иргэн О нь нь 2024 оны нэгдүгээр сарын 30-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 8-ны өдрийг хүртэлх хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж, ижил төстэй хуурамч цахим шуудан үүсгэж БНХАУ-ын худалдан авагчдад нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулж өгнө хэмээн амлан 300.000-500.000 ам.доллар авахаар тохиролцсон байсныг хууль хяналтын байгууллагаар шалгуулж таслан зогсоож, компанийн нэр барьж бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн тухайн иргэнд шүүхээс торгох ял оногдууллаа.
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль”-д заасны дагуу олборлосон нүүрсээ зөвхөн Монголын хөрөнгийн биржээр ил тод нээлттэй арилжаалж байгаа бөгөөд ам нөхцөлтэй гэрээ хийхгүй болохыг албан ёсоор мэдэгджээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна