МУ-ын Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр ХЗДХС Б.Энхбаяртай холбоотой 4 бүлэг, 894 хуудас материалыг АТГ-т өглөө. Түүний АТГ-д өгч буй 994 хуудас материал нь Бодь групп, Нүүрсний сонсгол, Энхбаярын авилгатай холбоотой асуудал, Энхбаяртай холбоотой бусад авлигал гэсэн 4 бүлгээс бүрдэж байгаа аж.
Нүүрсний хулгай, нүүрсний сонсгол гэдэг зүйл хэзээ эхэлснийг бид мэдэж байгаа. Нүүрсний сонсгол 9 өдрийн турш үргэлжилсэн. Харамсалтай нь энд байгаа баримттай холбоотой нэг ч зүйлсийг яриагүй. "Бодь"-ийн оффтейк гэрээ, вальютийн нөөцийн тухай Засгийн газрын тогтоолыг илчлээгүй. Сонсголын турш эхэлсэн цэгээсээ хазайж, дундаасаа өөрчлөгдсөн. Энэ нь улс төрийн шахалт, дарамт байв уу, эсвэл хувийн ашиг сонирхол байв уу гэдгийг би тухайн үед өөрөөс нь тодруулж байсан. Тухайн үед надад "Улс төрийн шахалт байхгүй, гэхдээ би дээд төрөө бодож байна, уучлаарай" гээд манай өрөөнөөс гарч байсан" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна