БНСУ-д гарсан галын улмаас 14 нас барсан бөгөөд 9 хүн нь фитнессийн зааланд гарах гарцгүй болсны улмаас амь насаа алджээ

Admin
2026/03/23

Өнгөрсөн баасан гарагт Өмнөд Солонгосын Дэжон хотын нэгэн автомашины сэлбэг үйлдвэрлэгч компанид гал гарч, онцгой байдал зарлахад хүрээд байсан билээ. Уг галын улмаас ойролцоох иргэдийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй мөрдөн шалгах баг ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа аж.

Тус галын улмаас 14 нас барж, 60 хүн бэртэж, гэмтжээ. Тэр дундаа фитнессийн зааланд 9 хүн гарах гарцгүй болсны улмаас нас барсан бөгөөд барилгад зөвшөөрөлгүй өөрчлөлт хийсний улмаас үүссэн нөхцөл байдал байж болзошгүй хэмээн шалгалтын ажиллагаа явуулж эхэлжээ. 

Мөрдөн байцаагчид тус компанийн галаас урьдчилан сэргийлэхэд авах арга хэмжээ болон галын үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээ зэргийг шалгахын тулд холбогдох албан тушаалтнуудын компьютер, шаардлагатай бичиг баримт, гар утас зэргийг хураан авчээ. 

Одоогийн байдлаар компанийн төв байр, үйлдвэр, гүйцэтгэх захирлын орон сууц зэрэгт нэгжлэг хийн, шаардлагатай зүйлсийг хураан аваад байгаа ажээ. 

 Эх сурвалж: zindaa.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна