Нийслэлийн гурван дүүрэгт өнөөдөр цахилгаан хязгаарлана

Admin
2026/03/23

Улаанбаатар хотын зарим дүүрэг, хороодод 2026 оны гуравдугаар сарын 23-24-ний өдрүүдэд төлөвлөгөөт засварын ажил хийгдэхтэй холбогдуулан цахилгаан эрчим хүчийг түр хугацаагаар хязгаарлахаар болжээ.

Тухайлбал,Хан-Уул дүүргийн 12-р хороонд 11:00-17:00 цагийн хооронд цахилгаан хязгаарлах бол Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7, 23-р хороодод 10:00-16:30 цагийн хооронд тасалдал үүснэ. Мөн Сүхбаатар дүүргийн 7, 8-р хороонд 11:00-17:00 цагт, Чингэлтэй дүүргийн 19-р хороонд 10:30-17:00 цагийн хооронд цахилгаан түр хязгаарлах аж. Харин Төв аймгийн Баянцогт, Эрдэнэ сумдад өглөөний 09:00 цагаас эхлэн засварын ажил хийгдэж, тодорхой бүсүүдэд цахилгаан хязгаарлагдана.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна