09:00 цагт: “Баянзүрх, Хан-уул дүүргийн хүн амд сүрьеэгийн идэвхтэй илрүүлэлт зохион байгуулах” нээлтийн үйл ажиллагаа АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгт болно.
10:00 цагт: УИХ дахь намуудын бүлэг хуралдана.
14:00 цагт: Монгол-Оросын бизнес уулзалт Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд болно.
-"Хаан" галерей 2026-2027 оны үзэсгэлэнгийн сонгон шалгаруулалтын материалыг энэ сарын 30-ныг хүртэл хүлээн авна.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар болон “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөнөөс санаачилсан “Монгол эр хүн” үндэсний аян энэ сарын 31-нийг хүртэл улс орон даяар зохион байгуулна.
Үзэсгэлэн:
-Уран бүтээлч Д.Анхбаярын “Салхин мөр” уран бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 25-ныг хүртэл Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарна.
-Уран бүтээлч Ө.Гандуламын бие даасан “Нуугдсан цэцэгс” уран бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 23-ныг хүртэл “Хаан” галерейд гарна.
-Уран бүтээлч Б.Хүрэлбаатарын “Нар цэцэг” үзэсгэлэн энэ сарын 29-нийг хүртэл “Б контемпорари арт галерей”-д гарна.
Хилийн чанадад:
-Швейцар улсын Фрибур хотноо болох Фрибурын олон улсын кино наадам болно. Тус наадмын “Long Films” уралдаант хэсэгт найруулагч Ж.Сэнгэдоржийн “The Muralist” уран сайхны кино, найруулагч Б.Гарамхандын “Алдагдсан өдрүүд” уран сайхны кино үзэгчдэд энэ сарын 29-нийг хүртэл хүрнэ.
-Италийн Турин хотын Дорно дахины урлагийн музейд “Занабазар: Тал нутгийн мэлмий” сэдэвт үзэсгэлэнг дөрөвдүгээр сарын 7-ныг хүртэл олон нийтэд толилуулна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна