BTS-ийн тоглолт болох талбайд 260 000 хүн цугларна

Admin
2026/03/20

Дөрвөн жил шахам хугацаанд уран бүтээлээсээ завсарлага аваад байсан к-попын мега од BTS хамтлаг шинэ цомогтойгоор, Netflix-тэй хийсэн шууд дамжуулалтын гэрээтэйгээр эргэн ирж байна. Мөн хамтлагийн төлөвлөсөн аялан тоглолт Тэйлор Свифтийн олон рекорд эвдсэн "Eras Tour"-тэй өрсөлдөхүйц түвшний орлого олох магадлалтай аж.

3 сарын 21-нд Сөүлийн Гванхвамун талбайд болох үнэ төлбөргүй “BTS The Comeback Live  Arirang” концертыг үзэхээр 260 мянга гаруй фэн цуглах тооцоо гарчээ. BTS-ийн гишүүд 2022 онд цэргийн алба хаахаар явцгааснаас хойш анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ гарах тайз нь алдарт Кёнбоккун ордны өмнө засагдах тайз болж байна. Тоглолтын өмнөх өдөр "Arirang" нэртэй шинэ цомог нь гарч, дэлхийн таван тивийг тойрсон 82 удаагийн тоглолтынх нь эхлэлийг албан ёсоор тавих юм.
БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны 2022 оны дата дээр суурилж тооцвол BTS зөвхөн аялан тоглолтын тасалбар, мерчандайз бүтээгдэхүүний борлуулалтаас 800 сая ам.долларын орлого олох боломжтой аж. Харин "IBK Investment & Securities" тасалбар, мерчандайзын борлуулалтын маржиныг багаар тооцвол дор хаяж 2.9 их наяд вон буюу 2 тэрбум ам.доллар олно гэж үзжээ.

Ойролцоогоор 22 мянган хүн албан ёсны тасалбартай ч үүнээс хэд дахин олон хүн цугларах төлөвтэй байна. Нийт цугларах хүмүүсийн тоо 260 мянга хүрч магадгүй бөгөөд энэ нь 2016 оны томоохон жагсаалуудтай дүйцэх хэмжээ юм. Мөн албаныхан 159 хүний аминд хүрсэн Итэвонийн ослыг дахин давтахгүй гэж үзэж байна. Тоглолтоос гадна хот даяар "BTS"-тэй холбоотой гэрлийн шоу, үзүүлбэрүүд зохион байгуулагдана. Үүний дараа "BTS" дэлхийн аялан тоглолтоо эхлүүлж, 34 хотод тоглохоор төлөвлөжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна