"МОДНЫ ДОКТОР" ТӨСӨЛ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Admin
2026/03/20

Өнөөдөр Өмнөговь аймгийн Байгаль орчны газар, Боловсрол шинжлэх ухааны газар, НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн тусгай зөвлөхийн статустай “Он Хаппи” ТББ-тай хамтран "Модны доктор" төслийг хэрэгжүүлэхээр нээлтээ хийлээ. Дунд ангийн хүүхдүүдийн дунд хэрэгждэг тус төсөл нь орон нутгаас анх удаа Өмнөговь аймагт хэрэгжиж байгаа бөгөөд төсөлд хамрагдсан хүүхдүүд мод тарьж, модоо ургуулан судалгааны ажил бэлтгэн "доктор" цолоо хамгаалдаг онцлогтой. БНСУ-тай хамтран мод тарих туршлагаа солилцох, модоо хайрлан хамгаалж ургуулж чадсан хүүхдүүд маань БНСУ-д суралцах, судалгааны болон сайн дурын ажил хийсэн туршлагаа их дээд сургуульд элсэхдээ давуу боломж болгох зэрэг онцгой ач холбогдолтой. "Модны доктор" төслийн хүрээнд ЕБС-ийн сурагчдыг мод тарих сургалт, судалгааны ажилд хамруулах, цаашид олон улсын хэмжээнд сурч боловсрох боломжоор хангах зорилготой Өмнөговь аймгийн БШУГ-ын газар, "Он Хаппи” ТББ хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.

"Модны доктор" төслийг хамтран хэрэгжүүлэхээр болсон БОГ, БШУГ-т тус байгууллагын зүгээс талархал гардууллаа. Урт хугацаанд үр дүнгээ өгөх төслийг Өмнөговь аймаг эхлүүлж байгаад мэргэжлийн байгууллага болон сурагчид баяртай байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна