НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САНГИЙН МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ БЕАТЕ ДАСТЕЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Admin
2026/03/20

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгчөөр шинээр томилогдсон хатагтай Беате Дастелийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд сайд Монгол Улс дахь Суурин төлөөлөгчөөр томилогдсонд баяр хүргээд НҮБ-ын Хүүхдийн сан хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулах чиглэлээр баримталж буй төрийн бодлогыг тууштай дэмжин үр дүнтэй хамтран ажилладагт талархаж буйгаа илэрхийлсэн.

Монгол Улсын Засгийн газар, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны бодлогын зорилтын талаар мэдээлэл өгч, тодорхой асуудлууд, тэр дундаа хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцуулж, дэмжин хамтран ажиллахыг хүслээ.

Тухайлбал, орон нутагт эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдэд эрсдэлийн үнэлгээ хийж, шаардлагатай хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлж, эрх ашгийг хамгаалахад онцгой анхаарах шаардлага байгааг сайд онцолсон.

Хатагтай Беате Дастел, НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгчийн хувиар хамтын ажиллагааг илүү үр дүнтэй бодит болгоход анхаарах, хүүхдийн эрх, хамгаалал хөгжлийг дэмжихэд салбар дундын уялдааг хангахад бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна