Өмнийн говийн бүс нутагт үйл ажиллагаа явуулж буй учраас Оюу толгой үйлдвэр усыг хариуцлагатай, ариг гамтай ашиглах ёстойг ухамсарладаг. Бид сүүлийн арав гаруй жил ус дахин ашиглалтын түвшинг тасралтгүй 80 хувиас дээш хадгалж, дэлхийн уул уурхайн шилдэг туршлагын нэг болоод байна. 2025 оны дөрөвдүгээр улирлын байдлаар ус дахин ашиглалтын түвшин 86.7%-д хүрч, нэг тонн хүдэр боловсруулахад 0.4м³ ус ашиглаж байгаа нь дэлхийн дунджаас даруй гурав дахин бага үзүүлэлт юм. Оюу толгой үйлдвэр усыг баяжуулах үйлдвэр, дулааны станцын хөргөлт, тоос дарах, зам барилга, ногоон байгууламж зэрэг олон зориулалтаар дахин ашигладаг. Мөн орон нутгийн усны эх үүсвэрүүдийг хамгаалснаар уул уурхай, байгаль орчин, орон нутгийн иргэд хамтдаа тогтвортой хөгжих нөхцөлийг бүрдүүлж байна. Бид уурхайн усны хэрэгцээгээ малчдын ашигладаг эх үүсвэрээс бус, 150–400 метрийн гүнд орших Гүний хоолойн газрын доорх усны ордоос хангаж байна. 2026 оны Дэлхийн усны өдөр “Ус ба жендэр” сэдвийн дор тохиож байгаа билээ. Цэвэр ус, ариун цэврийн байгууламж нь хүн бүрийн суурь эрх бөгөөд тэгш хүртээмжтэй байх нь жендэрийн тэгш байдлын чухал нөхцөл юм. Ус хүрэлцээтэй, найдвартай орчинд хүмүүсийн амьдралын чанар сайжирч, боловсрол, эрүүл мэнд, эдийн засгийн боломжууд тэлдэг. Иймээс Оюу толгой орон нутгийн иргэдийн усны хүртээмжийг сайжруулахад бодит хөрөнгө оруулалт хийсээр байна. Тухайлбал, 13,000 хүнийг цэвэр усаар хангах хүчин чадалтай Ханбогд сумын төвийн ус хангамжийн цогцолборыг 6.9 сая ам.долларын хөрөнгөөр байгуулсан. Мөн бэлчээрийн усжуулалтыг сайжруулах хүрээнд 2011 оноос хойш 161 гар худгийг сэргээн засварлаж, гүн өрөмдлөгийн болон технологийн зориулалттай нийт 50 худагт нарны толь суурилуулж, 12 худгийн байгууламжийг шинээр барьж, сайжруулснаар орон нутгийн малчдын ундны усны хүртээмжийг нэмэгдүүлсэн. Цаашид усыг ууршилтаас хамгаалж, газрын дор хуримтлуулах “Газрын доорх усыг арвижуулах туршилтын” төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Мөн мэдлэг чадварыг дэмжих хүрээнд 2024–2025 оны хичээлийн жилд Дотоодын тэтгэлэгт хөтөлбөрөөр гидрогеологи (газрын доорх усны судалгаа) чиглэлээр суралцаж буй дөрвөн оюутанд сургалтын иж бүрэн тэтгэлэг олгосон юм. Оюу толгой үйлдвэр усны хариуцлагатай хэрэглээгээг эрхэмлэж, орон нутгийн иргэдтэй хамтран тогтвортой ирээдүйг бүтээхийг зорьж байна.
|
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна