Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Жаргалант баг "Тохойн бууц" гэдэг газарт гэр шатаж байна гэсэн дуудлага аймгийн онцгой байдлын газарт өчигдөр 22:32 цагт иржээ. Аймгийн Онцгой байдлын газрын 21 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн эзэмшлийн 4 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан байна. Уг гал түймэрт иргэн О /67 настай, эмэгтэй/ бүтэн биеийн 90 хувийн түлэгдэлтэй, хүү А /31 настай, эрэгтэй/ 2 гар сарвуу 20 хувь түлэгдсэн байсныг Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хүлээлгэн өгсөн.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна