УИХ-ын чуулганы ирц хүрээгүйгээс сайд нарыг чөлөөлөх, томилох талаар хэлэлцсэнгүй

Admin
2026/03/19

Өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг чөлөөлөх, томилох талаарх Монгол Улсын Ерөнхий сайдын танилцуулгыг сонсох ёстой байв. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланг Боловсролын сайдаар, УИХ-ын гишүүн Б.Найдалааг Эрчим хүчний сайдаар томилохоор Ерөнхий сайд шийдвэр гаргасан талаар өчигдөр мэдээлсэн.

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцэх байсан. Гэвч УИХ-ын гишүүдийн ирц хүрэхгүй байгаа учраас чуулганы хуралдаан албан ёсоор эхлэхгүй байна.Одоогоор танхимд 126 гишүүнээс 53 гишүүн буюу 42.1 хувь нь хурууны хээгээ уншуулж ирцдээ орсон байгаа юм.Учир нь  Ардчилсан Намын бүлгийн гишүүд Н.Учралыг УИХ-ын даргын ажлаа өгөх хүртэл чуулганы хуралдаанд оролцохгүйгээ мэдэгдээд байгаа.

 Гишүүдийн олонх хүрэлцэн ирснээр хуралдааныг хүчинтэйд тооцдог хуультай. Тиймээс гишүүдийн ирц бүрдэхгүй байгаа тул чуулганы хуралдаан түр завсарлаад байна. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна