Өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцрох шийдвэр гаргасан Эрчим хүчний сайд Б. Чойжилсүрэн салбарын нөхцөл байдал, тулгамдсан асуудлуудын талаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Би өргөдлөө өгсөн учраас салбарынхны ажил хаялтыг шийдэхгүй. Шинэ сайд нь шийдэх байлгүй. Эрчим хүчний үнэ тарифын шинэчлэл хийхгүй бол ажилчдын цалинг нэмэх боломжгүй гэж би зөндөө хэлсэн. Би өмнө нь хоёр удаа олон нийтээр шүүмжлүүлэн үнэ тарифыг нэмсэн шүү дээ. Эрчим хүчний сайдаар ямар хүн томилох нь Ерөнхий сайдын бүрэн эрх” гэлээ
Мөн өнөөдөр Эрчим хүчний салбарынхан цалин нэмэхгүй бол ажил хаялт зарлахаа мэдэгдээд байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна