Өнөөдөр болох үйл явдал

Admin
2026/03/19

08:30 цагт: “Сүрьеэгээр өвчилсөн иргэдээс бодлого боловсруулагчдад дайх үг” уулзалт “Чингис хаан” үндэсний музейн кофе шопт болно. 

09:00 цагт: Дэлхийн усны өдрийг тохиолдуулан “Ус ба тэгш эрх” сэдвийн хүрээнд уулзалт, хэлэлцүүлэг “Новотел” зочид буудлын хурлын танхимд болно. 

10:00 цагт: Монгол хүн сансарт ниссэн болон Монгол, Зөвлөлтийн  сансрын  хамтарсан нислэгийн 45 жилийн ойд зориулсан “Сансрын юм ярья” хүндэтгэлийн уулзалт, ярилцлага “Чингис хаан” үндэсний музейн их танхимд болно. 

10:00 цагт: “Монгол-Казахстаны бизнес уулзалт” МҮХАҮТ-ын их танхимд болно.

10:00 цагт:  Эрчим хүчний салбарын ажилтнууд МҮЭ-ийн холбооны хурлын танхимд мэдээлэл хийнэ.

10:00 цагт: “Мэдээлэл, харилцаа холбооны салбарын үйлдвэрлэлийг хөгжүүлэх төсөл”-ийн нээлтийн хурал Мэдээлэл технологийн үндэсний паркт болно.

10:00 цагт: Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг танилцуулах олон нийтийн хэлэлцүүлэг ХЗДХЯ-ны хурлын танхимд болно. 

11:00 цагт: Ардчилсан намын “4:11 мэдээллийн цаг” хэвлэлийн хурал Төрийн ордонд болно.

14:00 цагт: “Нэг ертөнц” монгол уран бичлэгийн үзэсгэлэн, яруу найргийн уншлага Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд” арт галерейд болно.

 

-“Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчний 105 жилийн ойг тохиолдуулан Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабаас “Нээлттэй хаалганы өдөрлөг” үйл ажиллагааг энэ сарын 19-нийг хүртэл Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна. 

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар болон “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөнөөс санаачилсан “Монгол эр хүн” үндэсний аян энэ сарын 31-нийг хүртэл улс орон даяар зохион байгуулна.

-“Улаанбаатар-Хөрөнгө оруулалт” 7 хоногийг энэ сарын 20-ныг хүртэл зохион байгуулна. 

-"Хаан" галерей 2026-2027 оны үзэсгэлэнгийн сонгон шалгаруулалтын материалыг энэ сарын 30-ныг хүртэл хүлээн авна. 

Үзэсгэлэн:

-Уран бүтээлч Д.Анхбаярын “Салхин мөр” уран бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 23-ныг хүртэл Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарна.

-Уран бүтээлч Ө.Гандуламын бие даасан “Нуугдсан цэцэгс” уран бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 23-ныг хүртэл “Хаан” галерейд гарна. 

-Уран бүтээлч Б.Хүрэлбаатарын “Нар цэцэг” үзэсгэлэн энэ сарын 29-нийг хүртэл  “Б контемпорари арт галерей”-д гарна.

Хилийн чанадад: 

-Италийн Турин хотын Дорно дахины урлагийн музейд “Занабазар: Тал нутгийн мэлмий” сэдэвт үзэсгэлэнг дөрөвдүгээр сарын 7-ныг хүртэл олон нийтэд толилуулна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна