Их, дээд сургуулиудын хичээлийг есдүгээр сарын 15-наас эхлүүлэхээр боллоо

Admin
2026/03/13

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ыг наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулах юм. 

 Монгол Улс 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх суурь конвенцод нэгдэн орсон талуудын 17 ( Conference of the Parties 17) дугаар бага хурлыг зохион байгуулна.   

Хуралд дэлхийн 190 гаруй орны төлөөлөл оролцож цөлжилт, газрын доройтолтой тэмцэх чиглэлээр тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.   Мөн байгаль орчны чиглэлээр харилцан туршлага солилцох, шинэ технологи нэвтрүүлэх, хөрөнгө оруулалт татах зэрэг манай улсын хувьд чухал ач холбогдолтой арга хэмжээ болно. 

Үүнтэй холбоотойгоор их, дээд сургуулиудын хичээлийг есдүгээр сарын 15-наас эхлүүлэхээр боллоо


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна