Говь-Алтай, Өвөрхангай, Архангай, Булган аймгийн нийт нутгаар цас орсон, хүйтэн салхитай, хаагдсан зам даваа байхгүй.
Дархан-Уул, Орхон, аймгийн нийт нутгаар хүйтэн салхитай, замын зорчих хэсэг гулгаа үүссэн байна.
Төв аймаг Ногоон даваа, Хоолтын даваа, Баяндаваанд цас их орсны улмаас зорчих хэсэг мөсөн бүрхүүл тогтож гулгаа үүсжээ.
Дундговь, Говьсүмбэр, Өмнөговь, Дорноговь аймгийн нийт нутгаар хүйтэн салхитай, замын зорчих хэсэг гулгаа үүссэн байна.
Бусад нутгаар цаг агаар хэвийн, цас ороогүй, хаагдсан зам, даваа байхгүй гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Жолооч та анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцох, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, цаг агаарын урьдчилсан мэдээг сонсож холын замд зорчихыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна