ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ДОХИО
Хүчтэй салхи: Өнөө шөнө /2026.03.11-12/ Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр,
Маргааш /2026.03.12/ Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн хойд, Дундговийн нутгаар салхи секундэд 18- 20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.
Шороон шуурга:
Өнөө шөнө /2026.03.11-12/ Баянхонгорын өмнөд хэсэг, Өмнөговийн нутгаар, маргааш /2026.03.12/ Өмнөговийн нутаг, Дундговийн өмнөд, Дорноговийн баруун хэсгээр шороон шуурга шуурна.
Цасан шуурга:
Өнөө шөнө /2026.03.11-12/ Булганы өмнөд, Архангайн зүүн хэсгээр, Маргааш /2026.03.12/ Өвөрхангай, Төв аймгийн нутаг, Дундговийн хойд, Сэлэнгийн өмнөд, Хэнтийн баруун хэсгээр цасан шуурга шуурах тул иргэд, малчид, тээвэрчид та бүхэн аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна