Өсвөр насны охидууд нэгнийгээ хэрцгийгээр зодож, шалдлан, дараа нь хувцсыг өмсүүлж буй бичлэг цахим орчинд цацагдаад байна. Улмаар эл хэрэгт холбогдуулан хувийн болон улсын сургуулийн 8 хүүхдийг холбогдуулан шалгаж буй. Тэгвэл энэ мэт цахим орчинд хүүхдүүд нэгнийхээ бие махбодод халдах, доромжлох, заналхийлэх, хүчирхийлэл үйлдэж байгаа бичлэг цацагдах, бусдын зураг, бичлэгийг нийгмийн сүлжээнд байрлуулах зэргээр хүний хувийн мэдээллийг задруулж байгаа тохиолдлууд гарч байгаатай холбоотойгоор НЗД-ын орлогч А.Амартүвшин байр сууриа илэрхийлсэн юм.
Тэрбээр "Манай хүүхэд 2 жил үе тэнгийн дээрэлхэлтэд өртөж би 2 жил захирал, нийгмийн ажилтан, эцэг эхэд нь хандаад, сүүлдээ цагдаад хандаад амжилт ерөөсөө олоогүй. Үе тэнгийн дээрэлхэлт гэр хорооллын сургуулиудад бараг байхгүй гэж хэлж болно. Хаана явагдаж байна гэвэл төвийн улсын сургуулиуд, үнэ төлбөр мөнгөтэй сургуулиуд" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна