Капитал банк ХХК, Чингис хаан банк ХХК-аас авах өрөөс 2.3 тэрбум төгрөгийг буцаан төлүүлжээ

Admin
2026/03/11

Нийгмийн даатгалын байгууллага нь байршуулаад алдсан нийгмийн даатгалын сангийн өрийг барагдуулах ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна. Тухайлбал, Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч болон Чингис хаан банк ХХК-аас нэхэмжилсэн нийгмийн даатгалын сангийн өр төлбөрт нийт 39.0 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 99 үл хөдлөх хөрөнгийг тооцон шилжүүлэн авсан байдаг. Үүнээс 12 тэрбум төгрөгийн 62 үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулаад байна.

Мөн 2026 он гарсаар хоёр банкнаас авах өр төлбөрийг төлүүлэх ажлын хүрээнд хууль хяналтын болон бусад байгууллагатай хамтран ажилласнаар 2.3 тэрбум төгрөгийг төлүүллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна