Төр, Нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнхийн мэндэлсний 100 жилийн ойд зориулан цэцэг өргөлөө

Admin
2026/03/10

Монгол Улсын 12 дахь ерөнхий сайд, Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга асан, Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны мэндэлсний 100 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Үүнтэй холбогдуулан Улсын Их Хурал (УИХ)-ын дарга Н.Учрал, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт болон УИХ-ын зарим гишүүд өнөөдөр Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутагт МУИС-ийн Эдийн засгийн дээд сургуулийн өмнөх талбайд цэцэг өргөлөө.

Увс аймгийн Хяргас суманд 1926 онд төрсөн Ж.Батмөнх нь төрийн нэрт зүтгэлтнээс гадна эрдэмтэн, профессор хүн байв. 

Түүнийг 1997 онд нас барсны дараа төгссөн сургуулийнх нь гаднах талбайг түүний нэрэмжит болгож, гэрэлт хөшөөг нь босгосон түүхтэй юм. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна