Ойрх Дорнодын бүс нутагт байгаа иргэдээ авчрахаар МИАТ-ийн онгоц хөөрлөө

Admin
2026/03/10

Ойрх Дорнодын бүс нутагт үүсээд буй дайны нөхцөл байдалтай холбогдуулан тухайн бүс нутагт байгаа Монгол Улсын иргэдийг аюулгүй бүсэд шилжүүлж, улмаар эх оронд нь авчрах нөхцөл үүссэн.

Тэгвэл Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу "МИАТ" ТӨХК-иас Ойрхи Дорнодын улсуудад байгаа иргэдэд зориулан Улаанбаатар-Дубай-Улаанбаатар чиглэлийн нислэгийг хийхээр хөөрлөө

Сүүлд шинэчлэгдсэн мэдээллээр Монгол Улсын 469 иргэн байгаагаас 321 нь тухайн орнуудад байнга оршин суудаг бол 148 нь түр хугацаагаар зорчиж буй иргэд гэжээ.

Үүнээс нийт 168 иргэн эх орон руугаа буцах хүсэлтээ гаргасан байна.


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна