​ХОЙД БҮСИЙН ХАВДРЫН ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ ДЭД ТӨВ АНХНЫ ХАВДРЫН МЭС ЗАСЛЫГ АМЖИЛТТАЙ ХИЙЛЭЭ

Admin
2026/03/09

Хойд бүсийн зөвлөлийн хуралдааны үеэр миний дэвшүүлсэн санаачилгын хүрээнд, Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв байгуулагдсан бөгөөд тус төв нь 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулж, эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих 192 нэр төрлийн оношилгоо, эмчилгээний багцын хүрээнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна.
Энэ хүрээнд хавдрын 17 төрлийн оношилгоо, эмчилгээний багцаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд цаашид энэ тоог 43 багц болгон нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

Тус төв байгуулагдсанаас хойших анхны хавдрын мэс засал болох элэгний 6–7 дугаар сегмент тайрах мэс заслыг амжилттай хийж гүйцэтгэсэн бөгөөд одоогоор үйлчлүүлэгчийн биеийн байдал тогтвортой байна.


Ингэснээр Хойд бүсийн Булган, Орхон, Хөвсгөл аймаг болон ойролцоох нутгийн иргэд Улаанбаатар хотыг зорихгүйгээр хавдрын оношилгоо, мэс заслын эмчилгээг орон нутагтаа авах боломж бүрдэж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээний чадавхыг бэхжүүлэх чухал ахиц болж байна

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна