Улаанбурхан өвчнөөр дахин нэг хүн нас барлаа

Admin
2026/03/09

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14.317 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 11645, орон нутагт 2667 бүртгэгдсэн байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан 2026 оны гуравдугаар сарын 9-ний мэдээллээр Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 3 нэмэгджээ. Одоогийн байдлаар эмнэлэгт 25 хүн хэвтэн эмчлүүлж байгаа.

Тухайлбал, нийслэлд 13 хүн, хөдөө орон нутагт 12 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Улаанбурхан өвчний шалтгаант нас баралт нэгээр нэмэгдэж, нийт 15 нас баралт бүртгэгдээд байна.

Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5224 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3471, 5-9 насны 1836 хүүхэд, 15-19 насны 1778 хүүхэд Улаанбурханаар өвджээ.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн программд бүртгүүлээрэй.

Хэрвээ Улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг Улаанбурхан өвчнөөс хамгаалаарай


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна