Ойрхи Дорнодын бүс нутагт байгаа монгол иргэдийг маргааш эх оронд нь авчирна

Admin
2026/03/09

Ойрх Дорнодын бүс нутагт үүсээд буй дайны нөхцөл байдалтай холбогдуулан тухайн бүс нутагт байгаа Монгол Улсын иргэдийг аюулгүй бүсэд шилжүүлж, улмаар эх оронд нь авчрах нөхцөл үүссэн.

Тэгвэл Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу "МИАТ" ТӨХК-иас Ойрхи Дорнодын улсуудад байгаа иргэдэд зориулан Улаанбаатар-Дубай-Улаанбаатар чиглэлийн нислэгийг маргааш буюу гуравдугаар сарын 10-ны өдөр үйлдэхээр төлөвлөжээ. Иймд нислэгийн тийз худалдан авах болон нислэгтэй холбоотой бусад асуудлаар 11-333999 лавлах утас, cc@miat.com цахим шуудан, 94001476 вайбер дугаараар холбогдож мэдээлэл авахыг "МИАТ" ТӨХК-иас санууллаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна