Оюутан цэргийн бүртгэл маргааш дуусна

Admin
2026/03/09

Оюутан цэргийн бүртгэлийг 03 дугаар сарын 10-ны өдрийн 23:59 цаг хүртэл E-Mongolia системээр дамжуулан цахимаар хүлээн авч байна.

Тавих шаардлага:
Сургалтад хамрагдах хүсэлтэй оюутнууд дараах үндсэн шаардлагыг хангасан байна. Үүнд:

Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 1, 2, 3-р дамжааны оюутан байх;
Энэ хичээлийн жилийн I улирлын сурлагын голч дүн (GPA) 2.8-аас дээш байх;
2026 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх;
Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ сүүлийн 1 жил тасралтгүй төлсөн байх.

Хариу мэдэгдэх хугацаа:
Батлан хамгаалах яам бүртгэлийн хүсэлтийг 2026 оны 03 дугаар сарын 11-нээс 17-ны өдрүүдэд хянан шийдвэрлэх бөгөөд хариуг и-мэйл хаяг болон E-Mongolia системээр дамжуулан хүргүүлнэ.

Сургалтад хамрагдаж төгссөн оюутныг дайчилгааны нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэх юм



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна