1913 оны гуравдугаар сарын 6-нд Шинэ толь хэмээх бичиг сонины анхны дугаар хэвлэгдэн гарсан нь Монголын хэвлэл мэдээллийн салбарын эхлэл болсон түүхэн үйл явдал юм. Уг сонины эрхлэгчээр их соён гэгээрүүлэгч Жамсрангийн Цэвээн ажиллаж байсан бөгөөд түүнийг Монголын сэтгүүл зүйн үндэслэгчдийн нэг хэмээн үздэг.
Анхны дугаар нь 50 орчим хуудастай, 500 хувь хэвлэгдэн төрийн байгууллагуудад түгээгдэж, цөөн тоогоор иргэдэд худалдаалагддаг байжээ.
Харин 1993 онд болсон Монголын сэтгүүлчдийн их хурлаар гуравдугаар сарын 6-ны өдрийг “Сэтгүүлчдийн өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн байна.
Өнөөдөр мэдээллийн эрин үед үнэн бодит мэдээллийг түгээж, нийгмийн дуу хоолой болж яваа үе үеийн сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарын нийт ажилтан та бүхэнд Үндэсний сэтгүүл зүйн 113 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
asu.mn САЙТЫН ХАМТ ОЛОН
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна