"UIAA Ice Climbing World Cup"-ийн мөсөн авиралтын Дэлхийн цомын цуврал тэмцээн Канад улсын Эдмонтон хотноо өнгөрсөн сарын 26-28-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.
Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон Олон улсын хэмжээний мастер Н.Сэлэнгэ хурдан авиралтын төрөлд алтан медаль хүртэж, дэлхийн хошой аварга боллоо. Тэрбээр МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн Спорт аялал жуулчлалын ангийн гуравдугаар курсийн оюутан юм. Н.Сэлэнгэ Дэлхийн цомын нэгдсэн чансааг 310 оноогоор тэргүүлж байгаа бөгөөд сүүлийн хоёр жилийн хугацаанд Дэлхийн цомын есөн тэмцээнд оролцож, таван алт, нэг мөнгөн медаль хүртэж, гурван удаа дөрөвдүгээр байрт шалгарсан өндөр амжилтыг үзүүлээд байна. Мөн 2025-2026 оны улирлын дөрвөн шатны дараах байдлаар Монголын баг нийт хоёр алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлжээ. Ийнхүү Н.Сэлэнгэ дэлхийн тавцанд дахин манлайлж, Монгол Улсын мөсөн авиралтын спортын түүхэнд шинэ амжилтын хуудсыг бичлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна