​Хятадын Хүбэй мужийн Үхань хотод таван ихэр хүүхэд төржээ

Admin
2026/03/04

Хятадын Хүбэй мужийн Үхань хотын төрөх эмнэлэгт Шинжаан мужийн 24 настай оршин суугч эмэгтэй таван ихэр хүүхэд төрүүлжээ. Эмнэлгийн статистикийн мэдээллээр, байгалийн жамаар үр тогтож, таван хүүхэд төрөх магадлал 60 саяд нэг байдаг ажээ.

Шинээр мэндэлсэн ихрүүдийн нэг нь хүү бөгөөд жин нь 990 грамм байсан бол дөрвөн охин дүү нар нь тус тус 870, 970, 1020, 1030 грамм жинтэй төржээ. Эмч нарын үнэлгээгээр бүх нярайн биеийн байдал харьцангуй тогтвортой байна. Мөн хүүхэд эхээс мэндлэх үеийн амин үзүүлэлтүүдийн үнэлгээ /Апгар/ 6 онооноос дээш үзүүлэлтэй байжээ. 

Ихрүүдийн аав шинээр мэндэлсэн хүүхдүүдийнхээ нэрийг хэдийн сонгожээ. Том хүүгээ Юнус гэж нэрлэсэн бол охиддоо Михрия, Михрима, Замира, Зафара гэдэг нэрсийг өгсөн байна. Тэрбээр хэлэхдээ, хүүхдүүдийнхээ нэрийг сонгохдоо гүнзгий утга агуулгыг эрэлхийлээгүй, дуудахад эвтэйхэн байдлыг чухалчилсан гэжээ.

Таван ихрийн аав олон нийтийн өмнө эхнэртээ талархлаа илэрхийлээд эмнэлгээс гарахад нь алт бэлэглэж, идэх дуртай үндэсний хоол болох плов, мөн тандырт шарсан самсаа хийж өгөхөө амлажээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна