ХЭҮКомисс хүүхдийн эрхийн хэрэгжилтэд хяналт тавин ажилладаг

Admin
2026/03/04

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “Хурдан морины уралдааны талаар авах зарим apгa хэмжээний тухай” 57 дугаар тогтоол, мөн Засгийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 41 дүгээр тогтоолоор хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг таслан зогсоох apгa хэмжээг үp дүнтэй зохион байгуулж, өвөл, хаврын улиралд зохион байгуулагдах хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд 18 нас хүртэлх хүүхдийг аливаа хэлбэрээр оролцуулахгүй байхад хяналт тавьж ажиллахыг бүx шатны Засаг дарга, Цагдаагийн ерөнхий газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газарт даалгасан байдаг.

Комиссын зүгээс аймаг, сумдын Засаг дарга нар харьяалах нутаг дэвсгэртээ өвөл, хаврын улиралд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд 18 хүртэлх насны хүүхдийг аливаа хэлбэрээр оролцуулахгүй байх, хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймгийн Засаг даргад  2022, 2023 онуудад Комиссын гишүүний зөвлөмжийг хүргүүлэн ажилласан. Үүнд:

1

Аймгуудын Засаг дарга нар

2022.02.09 

05/02 

Аймгийн нутаг дэвсгэрт өвөл, хаврын хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байх, сумдын Засаг дарга нарт дээрх асуудлаар үүрэг, чиглэл өгч биелэлтийг хангуулж ажиллах тухай 

Аймгуудын Засаг дарга нар 

2023.02.20 

№01/17 

Аймгийн нутаг дэвсгэрт өвөл, хаврын хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байх, сумдын Засаг дарга нарт дээрх асуудлаар үүрэг, чиглэл өгч биелэлтийг хангуулж ажиллах тухай 

Мөн Засгийн газрын тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах үүргээ биелүүлээгүй, хүүхдийн эрхийг зөрчсөн сумдын Засаг дарга нарт хариуцлага тооцох тухай Комиссын гишүүний шаардлагыг харьяалах аймгийн Засаг даргад хүргүүлэн ажилласан. Үүнд:

Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар 

2024.02.20 №02/05 

ЗГ-ын 2019 оны 57 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих үүргээ биелүүлээгүй, харьяалах нутаг дэвсгэрт нь хурдан морины уралдаан, сунгаа зохион байгуулагдсан сумын Засаг даргад хуульд заасан арга хэмжээ авах тухай 

Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа 

2024.02.20 №02/06 

ЗГ-ын 2019 оны 57 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих үүргээ биелүүлээгүй, харьяалах нутаг дэвсгэрт нь хурдан морины уралдаан, сунгаа зохион байгуулагдсан сумын Засаг даргад хуульд заасан арга хэмжээ авах тухай 

Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат 

2024.02.20 №02/07 

ЗГ-ын 2019 оны 57 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих үүргээ биелүүлээгүй, харьяалах нутаг дэвсгэрт нь хурдан морины уралдаан, сунгаа зохион байгуулагдсан сумын Засаг даргад хуульд заасан арга хэмжээ авах тухай 

Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар 

2024.04.19 

№02/10 

ЗГ-ын 2019 оны 57 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих үүргээ биелүүлээгүй, харьяалах нутаг дэвсгэрт нь хурдан морины уралдаан, сунгаа зохион байгуулагдсан сумын Засаг даргад хуульд заасан арга хэмжээ авах тухай 

Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал 

2024.04.19 

№02/11 

ЗГ-ын 2019 оны 57 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих үүргээ биелүүлээгүй, харьяалах нутаг дэвсгэрт нь хурдан морины уралдаан, сунгаа зохион байгуулагдсан сумын Засаг даргад хуульд заасан арга хэмжээ авах тухай 

Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн 

2024.04.24 

№02/12 

ЗГ-ын 2019 оны 57 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих үүргээ биелүүлээгүй, харьяалах нутаг дэвсгэрт нь хурдан морины уралдаан, сунгаа зохион байгуулагдсан сумын Засаг даргад хуульд заасан арга хэмжээ авах тухай 

Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр 

2025.04.09 

№02/08 

Харьяалах нутаг дэвсгэрт нь хурдан морины уралдаан зохион байгуулагдаж, үүний улмаас хүүхэд мориноос унаж нас барсан сумын Засаг даргад хариуцлага тооцох тухай 

Увс аймгийн Засаг дарга С.Батжаргал 

2025.04.11 

№02/09 

Харьяалах нутаг дэвсгэрт нь хурдан морины уралдаан зохион байгуулагдсан сумын Засаг даргад хариуцлага тооцох тухай 

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт “Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж заасан бөгөөд Комиссын гишүүний шаардлагын мөрөөр дараах сумдын Засаг дарга нарт хариуцлага тооцсон. Үүнд:

1

Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг дарга 

2024 оны Б/17 дугаар захирамжаар сануулах сахилгын шийтгэл ноогдуулсан. 

2

Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг дарга 

Анхааруулсан.

3

Сүхбаатар аймгийн Онгон сумын Засаг дарга 

Аймгийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/16 дугаар захирамжаар хориглосон хугацаанд харьяалах нутаг дэвсгэрт нь хурдан морины уралдаан зохион байгуулагдсан Онгон сумын Засаг дарга Ө.Мөнхбатад Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.2-т заасны дагуу “нийт ажилтанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах" сахилгын шийтгэл оногдуулав. 

4

Төв аймгийн Баян сумын Засаг дарга 

Баян сумын Засаг дарга М.Мөнх-Эрдэнэд 2024 оны Б/29 захирамжаар сануулах сахилгын шийтгэл ноогдуулсан. 

5

Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг дарга 

Хатанбулаг сумын Засаг дарга С.Эрдэнэболдод нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд хууль тогтоомж, тогтоолын хэрэгжилтийг хангаж хяналт тавьж ажиллах талаар сануулж, дахин энэ төрлийн зөрчил дутагдал гаргахгүй ажиллах талаар чиглэл өгсөн.  

6

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг дарга 

Аймгийн Засаг даргын 2024 оны Б/19 дүгээр “Сахилгын шийтгэл ногдуулах тухай" захирамжаар Баянтүмэн сумын Засаг дарга Э.Нарангаравт өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр сануулах сахилгын шийтгэл ногдуулсан  

7

Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг дарга 

Анхааруулсан.

8

Увс аймгийн Улаангом сумын Засаг дарга 

Тухайн сумдад хурдан морины уралдаан зохион байгуулахаар бэлтгэл хангаж байх үед нь таслан зогсоосон байх тул уралдаан зохион байгуулсан гэж үзэх боломжгүй.гэх хариу ирүүлсэн.

9

Увс аймгийн Тариалан сумын Засаг дарга 

10

Увс аймгийн Наранбулаг сумын Засаг дарга 

11

Увс аймгийн Өлгий сумын Засаг дарга 

12

Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг дарга 

НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенцын 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ‘Оролцогч улс нь хүүхдийн амьдрах, эсэн мэнд хөгжих бололцоог дээд зэргээр бүрдүүлэн хангана”, 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ‘Оролцогч улс нь хүүхдийн эрүүл мэндийг хохироох уламжлалт дадлыг устгах зорилгоор үp нөлөөтэй бөгөөд зохистой apгa хэмжээг авна”, Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай олон улсын хөдөлмөрийн байгууллагын 182 дугаар конвенцын 3 дугаар зүйлд ажлын шинж чанар, түүнийг гүйцэтгэх нөхцөл нь хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, хор нөлөө үзүүлэх ажлыг хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрт хамааруулна” хэмээн хүүхдийн эрхийг баталгаажуулсан.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн A/122 дугаар тушаалаар баталсан ‘Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-ын 2.1.14.1-т “мэргэжлийн морин уралдаан”, 2.1.14.2-т  “жил бүрийн 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 01-ний хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд хурдан морь унуулах” ажилд насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хоригложээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна