Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14 302 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 11639, орон нутагт 2658 бүртгэгдсэн байна.
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан 2026 оны гуравдугаар сарын 4-ний өдрийн мэдээллээр улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол гурваар нэмэгджээ. Одоогийн байдлаар эмнэлэгт 36 хүн хэвтэн эмчлүүлж байгаа юм.Тодруулбал, нийслэлд 24 хүн, хөдөө орон нутагт 12 хүн хэвтэн эмчлүүлж, гэрийн хяналтад 7 хүн байна.
10-14 насны хүүхдүүдийн өвчлөл хамгийн их буюу 5222 хүрсэн байна. Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн программд бүртгүүлэхийг ХӨСҮТ-өөс зөвлөлөө.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна