Мексикийн хар тамхины картелийн босс Эль Менчог алтан авсанд оршуулжээ

Admin
2026/03/04

Мексикийн зэвсэгт хүчний зүгээс өнгөрсөн сарын сүүлээр Халиско мужийн Тапальпа хотод явуулсан тусгай ажиллагааны үеэр амь үрэгдсэн Мексикийн хар тамхины хамгийн хүчирхэг хоёр картелийн нэг “Халискогийн шинэ үе” картелийн босс Эль Менчог өнгөрсөн даваа гарагт Мексикийн хоёр дахь том хот болох Гуалалахарагийн захад байрлах оршуулгын газарт сүр дуулиантайгаар оршуулжээ.

Эль Менчо нэрээрээ алдартай 59 настай Немесио Осегера Сервантес нь Мексикийн зэвсэгт хүчний тусгай ажиллагааны үеэр цээж, хэвлий болон хөлдөө буудуулж нас барсан болохыг шүүх эмнэлэг тогтоожээ.

Мексикт хар тамхины картелийн боссуудын оршуулга сүр дуулиантай болж, шарилыг нь тансаг, том бунханд байршуулах эсвэл үнэтэй чулуу, баримал зэргийг шарил дээр нь байршуулдаг үзэгдэл элбэг бөгөөд Эль Мэнчогийн оршуулгын ёслолд оролцсон олон арван хүмүүс түүний цогцсыг алтан авсанд оршуулж буйн гэрч болжээ.Мексикийн зэвсэгт хүчний явуулсан тусгай ажиллагаа болон Эль Менчогийн үхэлтэй холбоотойгоор Мексикийн 20 мужид үүссэн эмх замбараагүй байдлын үеэр нийт 70 гаруй хүн амь үрэгдсэн юм.

Эль Менчогийн цогцсыг өнгөрсөн бямба гарагт ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгч, ирээдүйд цогцсоос нь дахин сорьц авч болзошгүй тул цогцсыг нь чандарлахыг зөвшөөрөөгүй байна.

Эх сурвалж: urug.mn


1
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна