Өнөөдөр болох үйл явдал

Admin
2026/03/04

Өнөөдөр Дэлхийн инженерүүдийн өдөр тохиож байна.

08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.

09:00 цагт: Ашигт малтмал, газрын тосны газар болон Нийслэлийн Онцгой байдлын газар хамтран зохион байгуулж буй Хийн аюулгүй ажиллагааны “Gas safety 2026” сургалтын нээлт НОБГ-ын сургалтын танхимд болно.

09:30 цагт: COP17-Залуучуудын загвар хуралдааны нээлт МУИС-ийн  I байранд болно.

11:00 цагт: “Мөрөөдлийн театр” МҮЭСТО-нд хэвлэлийн хурал хийнэ.

11:30 цагт: Морин спорт уяачдын “Арвагар хээр” холбооноос цаг үеийн асуудлаар Үндэсний мэдээллийн төвд  хэвлэлийн хурал хийнэ. 

14:00 цагт: Монголын оюутны сагсан бөмбөгийн холбооны “Оюутны лиг-Бүх одод” тэмцээн  "M Bank Arena"-д болно.

-“Музейн нээлттэй өдрүүд” -ийг энэ сарын 7-ныг хүртэл зохион байгуулна. 

-МҮХАҮТ-ын “Нээлттэй өдрүүд" Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд энэ сарын 4-нийг хүртэл болно.

-Мазаалай баавгайг хамгаалах өдрийг тохиолдуулан танин мэдэхүйн нээлттэй өдөрлөгийг энэ сарын 6-ныг хүртэл Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд зохион байгуулна.

-“Оюутан цэрэг” сургалтын бүртгэл энэ сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.

-“Мөнгөн мод-2025” наадмын материалыг энэ сарын 10-ныг хүртэл хүлээн авна.

-"Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025” Төв цэнгэлдэх хүрээлэнд энэ сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ. 

-"Хаан" галерей 2026-2027 оны үзэсгэлэнгийн сонгон шалгаруулалтын материалыг энэ сарын 30-ныг хүртэл хүлээн авна. 

Үзэсгэлэн:

-Уран бүтээлч Я.Бат-Ирээдүй “Бийрийн салхи” бие даасан үзэсгэлэн МУЭ-ийн арт галерейд энэ сарын 5-ныг хүртэл гарна. 

-МУЭ-ийн гишүүн зураач МУСТА Л.Даваанямын “Хүн цэцэг” бие даасан үзэсгэлэн “Hue art gallery”-д энэ сарын 14-нийг хүртэл  гарна.

 -“Монгол төрийн мэргэн сайд Агданбуугийн Амар-140 жил” үзэсгэлэн Монголын Үндэсний музейд энэ сарын 15-ныг хүртэл олон нийтэд хүрнэ.

-“Нэг өдрийн цагаан дара эх” үзэсгэлэн Богд хааны ордон музейд энэ сарын 16-ныг хүртэл гарна. 

Хилийн чанадад: 

-ХБНГУ-ын Берлин хот дахь Messe Berlin үзэсгэлэнгийн танхимд Дэлхийн аялал жуулчлалын салбарын тэргүүлэгч үзэсгэлэн “ITB Berlin” 60 дахь удаагаа болж байна.

-Италийн Турин хотын Дорно дахины урлагийн музейд “Занабазар: Тал нутгийн мэлмий” сэдэвт үзэсгэлэнг дөрөвдүгээр сарын 7-ныг хүртэл олон нийтэд толилуулна.

Орон нутагт:

Сэлэнгэ: “Ээжийн чанасан цай”-ны баяр болно. 

Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд “Хөх сувд-2026” олон улсын мөсний баяр болж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна