Судалгаагаар айлд бууз хийснээс хойш Хотын дарга Х.Нямбаатарын рейтинг буурчээ

Admin
2026/03/03

"МЭК" судалгааны байгууллагаас улс төрчдийн рейтингийн судалгааг сар бүр хийж, танилцуулдаг билээ. Уг судалгааны хоёрдугаар сарын дүн гарчээ. Судалгаагаар Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын рейтинг буурчээ. 

Тодруулбал, иргэд өнгөрөгч нэгдүгээр сард түүний үйл ажиллагааг 3.3 оноогоор үнэлж байсан бол энэ сард 3.2 оноо өгсөн байгаа юм. Ингэхдээ "Хятадаас нүүрс худалдаж авсан явдал", "Худлаа попордог", "Утаа буураагүй байдал", "Айлд очиж бууз хийдэг" хэмээн сөрөг сэтгэгдэл үлдээсэн байна. Сануулахад, Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар сар шинийн баярын өмнөхөн буюу хоёрдугаар сарын 10-нд хийн түлшинд шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцах үеэрээ Чингэлтэй дүүргийн нэгэн айлд бууз хийж идээд гарсан юм. 

Судалгаанд Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт оршин суудаг сонгуулийн насны 504 иргэнийг хамруулж, хоёрдугаар сарын 9-15-ны хооронд квотчилсон санамсаргүй түүврийн аргаар цуглуулсан байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.57.95.13
2026/03/05
0
0
Яг үнэндээ 1990 оноос хойш хотын төлөө ажилладаг хоёрхон дарга байсаны 1 нь Нямбаатар шүү. Энэ жилийн хувьд утаа угаарын хэмжээ багассан. Үүнийг хамартай, нүдтэй хүн бүхэн мэдэрсэн. Хүний хийсэн ажлыг үгүйсгэж, зөвхөн харлуулахын төлөө байж болохгүй. Өмнөх дарга нар идэж, ашиглахын төлөө төрсөн юм шиг л байдаг байлаа. Би хувьдаа УБ хотод төрж өссөн унаган иргэний хувьд Нямбаатарыг үнэлж байгаа шүү. Олон ажлыг зэрэг эхлүүлэх нь эцсийн үр дүнгээрээ сайн болдог юм байналээ. Айлд бууз хийгээ л биз. Үүнээс хэн хохиров? Тийм болохоор хотоо аятайхан болгоё гэвэл бүгдээрээ хотын даргын ажлыг дэмжицгээе
Хариулах
66.181.177.98
2026/03/04
0
0
Эрчүүд гал тогооны ажилд оролцдоггүй юм
Хариулах