Саудын Арабын албаныхан X платформд нийтэлсэн мэдээллээр, Риядад байрлах АНУ-ын Элчин сайдын яам дронуудын довтолгоонд өртжээ.
Тус улсын Батлан хамгаалах яам орон нутгийн цагаар урд шөнө 03:30 цагт гаргасан мэдэгдэлдээ, анхны таамгаар Элчин сайдын яам руу хоёр дроноор довтолсон ба үүний улмаас гал гарч, барилгын зарим хэсэгт хөнгөн хохирол учирсан гэжээ.
Довтолгооноос хэдхэн минутын өмнө, Риядад дахь АНУ-ын Элчин сайдын яамнаас "Байрнаасаа гарч болохгүй" гэсэн аюулгүй байдлын сэрэмжлүүлэг гаргасан байна.
Мэдэгдэлд, “АНУ-ын Рияад дахь төлөөлөгчийн газар Жедда, Рияд, Дахран хотуудад "Барилгаас гарч болохгүй" гэсэн сэрэмжлүүлэг гаргасан ба бүс нутгийн цэргийн объект руу онцын шаардлагагүй бол зорчихыг хязгаарлаж байна. Саудын Араб дахь америк иргэд байгаа газраасаа гарч болохгүйг бид зөвлөж байна" гэжээ. Мөн бүх Америк иргэдийг хувийн аюулгүй байдлын төлөвлөгөөтэй байхыг зөвлөсөн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна