Монголын рок хөгжмийн The HU хамтлаг Netflix-ийн алдарт One Piece цувралын шинээр нээлтээ хийх гэж байгаа 2-р улиралын “Pray To The Sun” дуу дээр ажиллажээ. Тус уран бүтээлийг Эмми-н шагналт хөгжмийн зохиолч Соня Белоусова болон Жиона Остинелли нар зохиожээ. Соня Белоусова, Жиона Остинелли нар The HU хамтлагийг тус төсөлд оруулахаар шийдсэн тухай хэлэхдээ, "Бид The HU хамтлагийг олон жилийн турш биширч, хамтран ажиллах зөв төслийг хүлээж байсан. Тэдний эртний Монголын уламжлал болон орчин үеийн рок хөгжмийн нэгдэл нь Элбафын хоёр Викинг аваргатай төгс зохицсон мэт санагдаж, 'Pray to the Sun' дууг сэтгэл хөдөлгөм, орчин үеийн мэт сэтгэгдэл төрүүлж, дуу болон түүний дүрүүдийг өвөрмөц хоолой, хөгжмийн зэмсгийн өнгө аясаар нь тодорхойлсон" гэжээ. One Piece-ийн хоёрдугаар бүлгийн нээлт 3-р сарын 10-нд кино театруудад болон Netflix дээр нэгэн зэрэг хийхээр төлөвлөгджээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна