Монголын циркчид Мөнгөн цом хүртжээ

Admin
2026/03/03

Монголын циркчид Испани Улсын Жирона хотод зохион байгуулсан олон улсын циркчдийн наадмаас Мөнгөн цом хүртжээ. Тодруудбал, циркийн урлагийн "Зола Брос" циркийн “Тэнгри” хамтлаг олон улсын наадамд амжилттай оролцож, Мөнгөн цомын эзэд болсон байна.

Тус циркийн уран бүтээлчид өмнө нь Испани улсын Жиронагийн олон улсын циркчдийн наадмаас 2012 онд Алтан цом, 2022 онд Хүрэл цом хүртэж байсан бол энэ удаа Мөнгөн цом хүртсэн амжилтыг үзүүлжээ.

Монголын циркийн урлагийн уран бүтээлчид хамгийн сүүлд 2025 оны дөрөвдүгээр сард хотын Төв талбайд цугларч, шилдгийн шилдэг үзүүлбэрээ тоглосон юм. Дэлхийн циркчдийн өдөр болон Монгол Улсын Циркийн сургуулийн 85 жилийн ойд зориулсан “Улаанбаатар хотын циркийн өдрүүд 2025” үйл ажиллагаа дөрөвдүгээр сарын 16-22-ний өдрүүдэд жанжин Д.Сүхбаатарын талбайд амжилттай зохион байгуулсан. Циркийн нэгдсэн тоглолтод “Монте Карло”, “Ухань”, “Учао”, “Дюмон” зэрэг олон улсын циркийн тэмцээнүүдийн Гран-при, алт, мөнгө, хүрэл цомуудын эзэн, монголын циркийн 12 хамтлагийн 230 гаруй уран бүтээлчид оролцсон бөгөөд долоо хоногийн турш 21 удаа тоглосон. Монголын циркийн шилдгүүдийн тоглолтыг нийт 27,900 хүн төв талбайн асарт цуглаж үзсэн бөгөөд 13,100 хүүхэд, 16,800 насанд хүрэгчид үзэж сонирхсон байдаг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна