Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14.299 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 11637, орон нутагт 2657 бүртгэгдсэн байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан 2026 оны гуравдугаар сарын 3-ний мэдээллээр Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 7 нэмэгджээ. Одоогийн байдлаар эмнэлэгт 41 хүн хэвтэн эмчлүүлж байгаа.
Тухайлбал, нийслэлд 29 хүн, хөдөө орон нутагт 12 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Харин гэрийн хяналтад 8 хүн байгаа юм.
Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5221 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3465, 5-9 насны 1833 хүүхэд, 15-19 насны 1776 хүүхэд Улаанбурханаар өвджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн программд бүртгүүлээрэй.
Хэрвээ Улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг Улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.
Эх сурвалж: UBN
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна