Дорнод аймаг авто тээврийн хөдөлгөөнийг 3 дугаар сарын 03-ны 08:00 цаг хүртэл хязгаарлахаар шийдвэрлэлээ

Admin
2026/03/02

Дорнод аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээгээр өнөө шөнөөс /2026.03.01-02/ эхлэн 03-ыг хүртэл нийт нутгаар ахиухан хэмжээний цас орж, салхи зүүн хойноос баруун хойш эргэж секундэд 12-14 метр, Матад, Халхголын сав нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүсэх, цасан шуурга шуурах төлөвтэй байна.

Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэх, мөстөх, үзэгдэх орчин хязгаарлагдах зэрэг аюултай нөхцөл бүрдэх тул аймгийн Онцгой комиссын шийдвэрээр маргааш буюу гуравдугаар сарын 02-ны 04:00 цагаас 03-ны 08:00 цаг хүртэлх хугацаанд нийт сумдаас орох, гарах авто тээврийн хөдөлгөөнийг бүрэн хаахаар шийдвэрлэлээ.

Мөн дээрх хугацаанд Хавирга-Архашаат боомтоор нэвтрэх иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлахаар болжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна