Өнөөдөр болох үйл явдал

Admin
2026/03/02

09:00 цагт: "Хувьсан өөрчлөгдөж буй хөдөлмөр" үндэсний форум МҮХАҮТ-д болно.

11:00 цагт: АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс цаг үеийн асуудлаар тус төвд хэвлэлийн хурал хийнэ.

11:30 цагт: "Милан Кортина 2026” өвлийн паралимпын XIV наадамд оролцох багийг үдэн гаргах ёслол ССАЖЗЯ-нд болно.

-Жил бүр гуравдугаар сарын эхний 7 хоногт “Музейн нээлттэй өдрүүд” тохиож байна.

-“Монгол төрийн мэргэн сайд Агданбуугийн Амар-140 жил” үзэсгэлэн Монголын Үндэсний музейд үргэлжилж гарна. Тус үзэсгэлэн энэ сарын 15-ныг хүртэл олон нийтэд хүрнэ.

-Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын “Нээлттэй өдрүүд" үйл ажиллагааг Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд энэ сарын 4-нийг хүртэл зохион байгуулна.  

-Мазаалай баавгайг хамгаалах өдрийг тохиолдуулан танин мэдэхүйн нээлттэй өдөрлөгийг гуравдугаар сарын 6-ныг хүртэл Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд зохион байгуулна.

-“Оюутан цэрэг” сургалтын бүртгэл энэ сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.

-“Мөнгөн мод 2025” наадмын материалыг  энэ сарын 10-ныг хүртэл хүлээн авна.

-"Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025” Төв цэнгэлдэх хүрээлэнд энэ сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ. 

-"Хаан" галерей 2026-2027 оны үзэсгэлэнгийн сонгон шалгаруулалтын материалыг энэ сарын 30-ныг хүртэл хүлээн авна. 

Үзэсгэлэн:

-Уран бүтээлч Я.Бат-Ирээдүй “Бийрийн салхи” бие даасан үзэсгэлэн МУЭ-ийн арт галерейд энэ сарын 5-ныг хүртэл гарна. 

-“Нэг өдрийн цагаан дара эх” үзэсгэлэн энэ сарын 16-ныг хүртэл Богд хааны ордон музейд гарна. 

Хилийн чанадад: 

-Италийн Турин хотын Дорно дахины урлагийн музейд “Занабазар: Тал нутгийн мэлмий” сэдэвт үзэсгэлэнг дөрөвдүгээр сарын 7-ныг хүртэл олон нийтэд толилуулна.

Орон нутагт:

Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд “Хөх сувд-2026” олон улсын мөсний баяр 25 дахь жилдээ болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна