АНУ-ын Нью-Йорк хотын цагаар Бямба гаригийн орой НҮБ-ийн байранд НҮБ-ийн Аюулгүйн Зөвлөл Иранд өрнөж байгаа асуудлын талаар 1 цаг гаруй хуралдлаа.
Хуралдаанд оролцсон АНУ-ын төлөөлөгч Иранд явуулсан үйл ажиллагаа нь АНУ-ын бүс нутаг дахь анги нэгтгэлүүд, бүс нутгийн улс орнуудад цөмийн болон бусад зэвсэглэлээр удаа дараа заналхийлж ирсэн Ираны аюул заналыг арилгах зорилготой үйл ажиллагаа байсан гэж мэдэгдлээ.
Өчигдөр Их Британи , Канад улсын Ерөнхий сайд нар Иранд явуулж байгаа АНУ, Израйлийн цэргийн үйл ажиллагааг дэмжиж, Иран улс цөмийн зэвсэггүй байх ёстой гэж мэдэгдсэн.
НҮБ-д сууж байгаа Хятад улсын төлөөлөгч АНУ болон Израйлийн явуулж байгаа үйл ажиллагааг шүүмжлээд асуудлыг яриа хэлэлцээний замаар, олон улсын хууль дүрмийн хүрээнд шийдвэрлэх ёстой гэж үзэж байгаагаа мэдэгдлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна