Улс орнууд Иран руу аялахгүй байхыг иргэддээ зөвлөж байна

Admin
2026/02/28

Хятад улс ард иргэддээ Иран руу аялахгүй байх, хэрвээ тус улсад байгаа бол нэн даруй орхин гарах зөвлөмжийг өглөө. Энэ нь Иран улс АНУ-ын цохилтын бай болж болзошгүй нөхцөл байдал үүсээд буйтай холбоотой. Хятадын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд "Яг одоо Иранд байгаа хятадууд аюулгүй байдлаа хангаж, аль болох хурдан тус улсаас явна уу" гэжээ.

АНУ Баасан гаригт /2026.02.27/ Ираныг заналхийлэхийн зэрэгцээ Израиль дахь Элчин сайдын яамныхаа яаралтай бус чиг үүрэгтэй албан тушаалтнуудад бүс нутгийг орхих зааварчилгаа өгсөн байна.

АНУ, Ираны сүүлийн хэлэлцээ Пүрэв гаригт болсон. Гэвч энэ хэлэлцээнээс сайн үр дүн гараагүй бөгөөд Ираны тал АНУ-ыг хэт их шаардлагаа буцаах ёстой гэж мэдэгджээ. Угтаа бол энэ хэлэлцээг дайнаас зайлсхийх сүүлчийн боломж гэж найдаж байсан билээ.

Хоёр улсын хурцадмал байдалтай холбоотойгоор улс орнууд сүүлийн өдрүүдэд Хятад, АНУ-ын нэгэн адил иргэддээ анхааруулга хүргүүлсээр байна. Тухайлбал, Австрали, Герман, Энэтхэг, Польш, Серби, Өмнөд Солонгос, Швед улсууд иргэддээ анхааруулга өгчээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна