Шар усны үер буух эрсдэл үүсээд байна

Admin
2026/02/27

Цаг уурын байгууллагын мэдээлснээр нийт нутгаар цасан бүрхүүл өргөн тархсан нь хаврын дулаарал эхлэх үед хайлсан ус богино хугацаанд их хэмжээгээр урсах суурь нөхцөл бүрдүүлж буйг анхаарууллаа. Зарим бүсэд цасны дундаж зузаан 7.5 см байгаа нь шар усны эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй байна. Мөн цасан дахь усны нөөцийг 12.5 шоо.км гэж тооцоолсон нь анхаарах зүйлсийн нэг болж байна.

Шар усны үер нь ихэвчлэн хаврын эхэн үед цас хайлахтай зэрэгцэн газар, хөрс гэсээгүй үед эрчимждэг. Тиймээс голын ай сав, намгархаг, хотгор, ус зайлуулах суваг орчмоор усны түвшин нэмэгдэх эрсдэлтэйг албаны хүмүүс анхаарууллаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна