100 сая төгрөгийн шагналын сантай мөсөн сурын дээд лигийн тэмцээн хоёрдугаар сарын 27-28-ны өдрүүдэд болно

Admin
2026/02/25

Монголын мөсөн сурын холбооноос 2026 оны хоёрдугаар сарын 27-28-ны өдрүүдэд 100 сая төгрөгийн шагналын сантай Магнай болон Дээд лигийн тэмцээнийг зохион байгуулах талаар мэдээллээ.

Тэмцээнд нийт 10 баг тойргийн журмаар өрсөлдөх бөгөөд шилдэг баг, харваачдыг тодруулах юм.

Тус холбооны мэдээлснээр, Дээд лигийн тэмцээнийг зохион байгуулснаар харваачид бусад багт түрээсийн болон солилцооны гэрээгээр харваж, цалин урамшуулал авах, илүү өрсөлдөөнтэй, чанартай баг бүрдүүлэх боломж бүрдэх аж. Мөн тамирчдад ур чадвараа ахиулж, авьяас чадвараа үнэлүүлэх, шатлан дэвших шинэ боломж нээгдэхийг онцоллоо.

Монголд төдийгүй дэлхийд хосгүйд тооцогдох уламжлалт өв, соёл болох мөсөн сурын харваа нь Баян-Өлгий аймгийн Булган суманд үе дамжин уламжлагдан ирсэн түүхтэй. Энэхүү өв соёлыг хамгаалах, хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор Монголын мөсөн сурын холбоо 2008 онд байгуулагджээ.

Тус холбоо 2019, 2023, 2024 онд Монгол туургатны мөсөн сурын аварга шалгаруулах тэмцээн, 2025, 2026 онд Олон улсын мөсөн сурын аварга шалгаруулах тэмцээнийг тус тус зохион байгуулсан байна. Мөн 2013 оноос спортын цол, тэмдэг олгож эхэлснээс хойш өнөөдрийн байдлаар 300 гаруй аймаг, улсын цолтой харваач төрөн гарчээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна