Гэрч, хохирогч хүүхдээс мэдүүлэг авах зориулалттай өрөөг гурван байршилд тохижуулжээ

Admin
2026/02/25

АНУ болон Монгол Улсын Засгийн газар хооронд “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт: Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь” төслийн хүрээнд гэмт хэргийн гэрч, хохирогч хүүхдээс мэдүүлэг авах зориулалттай “Хүүхдэд ээлтэй өрөөг” Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар-н харъяа гурван байршилд бүрэн тохижуулж, өнөөдөр хүлээлгэн өглөө.

Үүнд:

  • Чингэлтэй дүүргийн Хүүхэд, гэр бүл, хөгжил, хамгааллын хэлтэс 
  • 108 шуурхай тусламж, хамгааллын төвийн дэргэдэх түр хамгаалах байр
  • Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүл, хөгжлийн хамгааллын хэлтсийн дэргэдэх түр хамгаалах байр багтжээ.

Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Төрийн департаментын Хүүхэд хамгааллын компакт түншлэлийн хүрээнд Азийн сан, Дэлхийн Зөн Монгол ОУБ хамтран “Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь” төслийг 2020 оноос хэрэгжүүлж байна. 

Эх сурвалж: Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам

Энэ мэдээ танд ямар санагдав?

Буруу
1

Хөөрхөн
0

Ха ха ха
0

Харин ээ
0

Харамсалтай
0

Гайхмаар
0


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна