Иргэн Д.Төгс-Арвижих "Цалинтай ээж" буюу гурав хүртэлх насны хүүхдээ асарч буй ээжид сар бүр олгодог 50 мянган төгрөгийг 500 мянга болгох өргөдлийг нийтийн өргөдлийг цахим хуудаст байршуулж, иргэдийн саналыг авч байна.
Тэрбээр "Одоогийн зах зээл, ээжүүдэд өгч байгаа 50 мянган төгрөгийн тэтгэмжийн харьцаа хамаарал огт нийцдэггүй. Бодит байдал дээр сүү, живх хоёр авч хүрдэггүй учир нэмэх шаардлагатай" гэжээ.
2026 оны хоёрдугаар сарын 5-нд байршуулсан уг саналыг одоогоор 3541 иргэн дэмжиж, саналаа өгөөд байна.
30 хоногийн хугацаанд 100 мянган иргэн дэмжиж санал өгвөл энэ асуудлыг хуулийн төсөл болгон, УИХ-аар хэлэлцэх эрх зүйн орчин бүрдэх юм.
Уг саналыг дэмжиж байвал ЭНД дарж гарын үсэг зурах боломжтой.
.png)
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна