Монгол Улс энх тайван, аюулгүй байдлын үзүүлэлтээр дэлхийд 37 дугаарт эрэмбэлэгдлээ

Admin
2026/02/24

Монгол Улс энх тайван, аюулгүй байдлын үзүүлэлтээр дэлхийд 37 дугаарт эрэмбэлэгдлээ. 

Global Peace Index байгууллагын 2025 оны судалгаагаар Монгол Улс Азийн бүс нутагт энх тайван, аюулгүй байдлын үзүүлэлтээр тэргүүлэгч орнуудын нэг болж, эхний тавд жагслаа. Энэхүү судалгаанд улс бүрийн дотоод аюулгүй орчин, гэмт хэргийн түвшин, зэвсэглэл, мөргөлдөөний эрсдэл зэрэг олон шалгуурыг нэгтгэн дүгнэсэн байна. Харин энэ үзүүлэлтээр дэлхийн 163 орноос 37 дугаарт эрэмбэлэгдсэн нь түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болоод байна.
Мөн Жуулчдад аюулгүй байдлаар Олон улсын аялал жуулчлалын байгууллагууд Монголыг "маш аюулгүй" (Level 1) ангилалд багтаадаг. Хөдөө орон нутагт нүүдэлчин ахуй, зочломтгой зан чанар нь аюулгүй байдлын гол баталгаа болдог аж.
Кибер аюулгүй байдал: 2024 оны "Дэлхийн кибер аюулгүй байдлын индекс"-т Монгол Улс ахиц гаргаж, 3-р түвшинд багтсан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна