Сураггүй алга болсон иргэнийг хээрээс эсэн мэнд олжээ

Admin
2026/02/24

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг аймгийн төвөөс зүүн урд зүгт 190 км-т, сумын төвөөс хойд зүгт 30 км-т орших Жаргалант багийн Өвөр хөндий хэмээх газарт иргэн А /сэтгэцийн эмгэгтэй/ 2-р сарын 22-ны 18:00 цагийн орчим хажуу айлаасаа гараад сураггүй болжээ. 

Энэ тухай дуудлагыг мөн өдрийн 23:40 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар ангийн алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан 2-р сарын 23-ны 01:55 цагаас эрэн хайх, аврах ажиллагааг эхлүүлж, мөн өдрийн 08:50 цагт сураггүй болсон газраас нь баруун урд зүгт 8 км-т орших Мухар-Эрэг гэдэг газраас хээрээс эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна