Хэдэн өдрийн өмнө цахим сүлжээнд Японы Токио хотын Ичигава дахь амьтны хүрээлэнгийн Панч нэртэй ээждээ гологдсон бяцхан монш олон нийтийн анхаарлыг татах болсон билээ. Тэрбээр дөнгөж төрмөгц нь эх нь түүнийг голсон тул амьтны хүрээлэнгийн ажилтнууд түүнийг угжиж, асран хамгаалж өсгөсөн бөгөөд түүнд сармагчингийн хэлбэртэй зөөлөн тоглоом авч өгснийг Панч үргэлж гараасаа салгалгүй явдаг байв. Тэгвэл энэ түүх цахим сүлжээнд олны хайрыг татаж улмаар түүний хайртай зөөлөн тоглоомын борлуулалтын эрэлт ихсэн, үнэ нь нэмэгджээ.
Тодруулбал, IKEA брэндийн энэхүү зөөлөн тоглоом, амьтны хүрээлэнд байсан өнчин сармагчны "сайн найз" болсны дараа хүмүүс худалдан авч, үнэ нь 350 ам.доллар хүрч, зарим дэлгүүртээ дуусжээ.
Энэ долоо хоногийн эхээр Панч хэмээх бяцхан сармагчин төрснийхөө дараахан эхдээ хаягдсаны ч зөөлөн тоглоомоо тэвэрч, үргэлж хамт дагуулж яван тайвширч буй нь олон хүний сэтгэлийг эмзэглүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Японы Ичикава хотын амьтны хүрээлэнд амьдардаг долоон сартай сармагчин эхийнхээ оронд зөөлөн орангутан тоглоомыг тэвэрч, хань болгож байсан юм. Тэрбээр эрхий хуруугаа хөхөн, тоглоомоо тэврэн унтаж,, мөн гараас нь хөтлөн хашаан дотроо явж буй нь бичлэгт үлджээ. Харин асран хамгаалагчид нь түүнийг өөр нэг сармагчинтай дотносож, эцэст нь сүрэгтээ ээнэгшин дассан хэмээн мэдэгдсэн нь олныг баярлуулсан.
Цахим орчинд олны анхаарлыг татсан энэ түүхийн дараа IKEA-гийн энэхүү зөөлөн тоглоомын эрэлт огцом өсжээ. IKEA компанийн зүгээс ч Панчид болон түүнийг асардаг Японы амьтны хүрээлэнд хэд хэдэн зөөлөн тоглоом хандивласан байна.
Ичикава хотын захирагч Ко Танака болон IKEA Японы ерөнхийлөгч Петра Фэрэ нар яг л Панч шиг ганцаардсан амьтдад зориулан хандивласан тоглоомуудын өмнө хамтдаа зургаа татуулсан байна.
Панчийг олон хүн хайрлаж, сошиал орчинд талархлын үгсээ илэрхийлэн, зарим нь “тэр брэндийн гэрээ авах ёстой” хэмээн бичжээ. Мөн зарим нь түүнд хамгийн сайхан хоол, тоглоомын талбай, бүр сэнтий өг. Тэр бол сурталчилгааны хаан” гэжээ.
Эх сурвалж: The Sun
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна