"Милан-Кортина 2026" өвлийн олимпийн наадам өндөрлөлөө

Admin
2026/02/23

Италийн хойд нутагт хоёр долоо хоногийн турш үргэлжилсэн "Милан-Кортина 2026" өвлийн Олимпын наадам өчигдөр амжилттай өндөрлөлөө.

Энэхүү наадам нь зохион байгуулагч хоёр хотын нэрээр албан ёсоор нэрлэсэн анхны өвлийн олимп болсон бөгөөд мөн олимпын хоёр бамбарыг зэрэг асааснаараа онцлог байлаа. Уран гулгалтын бүх тэмцээнийг зохион байгуулсан Италийн санхүүгийн төв болох Милан хот болон кёрлинг, цасан спортын зарим төрлийн тэмцээн уралдаан болсон Кортина д'Ампеццо хот нь хоорондоо 260 орчим километрийн зайтай оршдог. Эдгээр хотын хооронд орших спортын хоёр том цогцолборт уулын цана, сноуборд болон цанын харайлт, гүйлтийн цанын тэмцээнүүд болжээ.

Итали улс 92 орны 2900 орчим тамирчныг 22 мянган хавтгай дөрвөлжин километр талбайд хүлээн авсан байна. Ингэснээр зун, өвлийн олимпын түүхэнд хамгийн өргөн уудам газар нутгийг хамарсан наадам болж бүртгэгдлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна