Дорнод аймгийн Халх гол суманд нөхцөл байдал хүнд байна

Admin
2026/02/23

Халх гол суманд уржигдрын (2026.02.21) цасан шуурганы үеэр малынхаа араас явж байсан олон хүн төөрчээ. Тэдний зарим нь машиндаа хоргодож эсэн мэнд олдсон бол нэг гэр бүлийн аав ээж хүү гурав малдаа явж байхдаа машин нь саатаж, явган сураггүй алга болсон байна. Ах дүү нар нь араас нь морьтой эрэн хайж, өнөө өглөө аав хүү хоёрыг осголтын байдалтай олсон боловч эхнэр нь амиа алдсан байсан гэж эх сурвалж мэдээллээ. 

Газрын тосны 21-р талбайгаас эмч очиж үзлэг хийн аав хүү хоёрыг аймгийн төв рүү тээвэрлээд байна. Мөн малын хашаа руугаа очихоор гэрээсээ гарсан 60 гаруй насны иргэн сураггүй болсон, одоог хүртэл олдоогүй байгаа тухай эх сурвалж мэдээллээ. 

Эх сурвалж: ТВ5


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна