Баярын үеэр ачаалал ихэссэн тул карго, олон улсын тээвэр ердийн үеэс 5-7 хоног илүү хүлээгдэх болжээ

Admin
2026/02/16

Баярын үеэр ачаалал ихэссэн тул ердийн үеэс 5-7 хоног илүү оочирлож байж бараа бүтээгдэхүүн хилээр нэвтэрч байна. Тухайлбал сүүлийн үед иргэд өөрсдөө олон улсын сайтаас бараа бүтээгдэхүүн захиалах болсон ба иргэдийн цахим орчинд мэдээлснээр карго олон улсын тээвэр ердийн үеэс 5-7 хоног илүү хүлээгдэж байгаа аж.

Тэгвэл ГЕГ-аас Замын-Үүд дэх гаалийн газар, Замын-Үүд сумын нутгийн захиргааны байгууллага, сумын Цагдаагийн хэлтэс, Авто тээврийн үндэсний төвийн салбарын төлөөллүүдтэй уулзаж байна. Энэ үеэр холбогдох албан тушаалтнууд боомтуудын цагийн хуваарийг өөрчлөх тал дээр ярилцлаа. ГЕГ-аас “боомтуудын цагийн хуваарийг өөрчлөх боломжгүй, учир нь галт тэрэгний цагийн хуваарийг өөрчлөх гэхээр УБТЗ ОХУ хоёрын зуурмагийн асуудал. Хилийн боомтын ажиллах хуваарийг өнгөрсөн онд өглөө 07:30 Хятадын хил 8 цагт нээдэг учир хоёр хилийн дунд олон иргэд 30 минутаас цаг зогсох асуудал үүсээд байна. Хилийн хэлэлцээртэй холбоотой асуудлыг ярихаас илүү орон нутагт зохицуулалт хийх боломжийг хайх нь бодит үр дүнд нийцнэ” гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна